2021/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.93₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
03:00
S31
-4°
04:00
S31
-4°
05:00
S31
-5°
06:00
S31
-5°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдүүдийн төлбөр Боловсролын ээлийн сангаас төлөгдөхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөх үеэрээ Боловсролын зээлийн сантай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар ярилаа. 

Тэрбээр "Боловсролын зээлийн сан нь тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 601,046 оюутан бий. Мөн өндөр оноотой багш мэргэжлээр суралцах 1,500 оюутан бий бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт дээр нь өөрчлөлт ороогүй хэвээр үргэлжилнэ.

Гадаад улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр явж байгаа хүүхдүүдийн төлбөр мөн хэвээр үргэлжилнэ.

Нэг санаа зовоож буй асуудал нь нийт зээлийн сангийн 50% нь цөөхөн оюутанд зарцуулагдаж байна. Тодруулбал, 323 хүүхдэд нийт зээлийн сангийн 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа. Үүнийг би шударга бус явдал гэж харж байна. Энэ хүүхдүүдээ судлаад үзэхээр нөгөө нэг хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд сурч байна гэх хардлага байгаа.

Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд энэ жил буюу цаашдаа хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдүүдийн төлбөр энэ зээлийн сангаас төлөгдөхгүй.

Иргэд та бүхэн зээлийн сангийн хуудас руу ороод хэний хүүхэд ямар нөхцөлөөр сурч байгааг нээлттэй хараарай.

Түүнчлэн цаашдаа гадаадад баклавраар бус магистр, доктороор суралцаж мэргэжил дээшлүүлэх хүмүүст тэтгэлэг түлхүү  өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/360612435601918

 

 

x