Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх амралтын өдрүүдэд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 28, 29-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсныг ТЦА-наас дахин санууллаа.

 

Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй байна.

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох аж.

Энэ хугацаанд авто замын зорчих хэсэгт 09:00-19:00 цагийн хооронд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, бусад хувцас хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

Дүүрэг

Хороо

Байршил

1

Чингэлтэй

2

Голомт банкны өмнөх талбай

2

3

Улсын их дэлгүүрийн өмнөх талбай

3

Сүхбаатар

4

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж

4

6

Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

5

Баянзүрх

6

Бөхийн өргөөний хойд талын талбай

6

15

1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай

Нийт-6