Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг сурагчдаас түүврийн аргаар авна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор сурагчдаас түүврийн аргаар коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авахаар болжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тухайн сургууль нэгдүгээр ангийн 100 сурагчтай гэж бодоход 5-6 сурагчаас л шинжилгээ авна. Бүх хүүхдээс авна гэж ойлгож болохгүй. Мөн шинжилгээг хамраас авахгүй, залгиураас авах боломжтой" гэлээ. 

Харин 0-11 насныханд иммуноглобулиныг хийх эсэх асуултад "Иммуноглобулиныг 2000 оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна.

Иммуноглобулиныг аль ч насны хүнд хийж болдог бөгөөд дархлааны системийг дэмждэг. Хэрэв иммуноглобулиныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүддээ хийх боломжтой болно гэж үзэн судалгааны ажлаа эрчимжүүлж байна" хэмээн хариулав.

Монгол Улсад батлагдаж буй халдварын 25-30 хувийг хүүхдийн эзэлж байгаа ба вакцинжуулалттай холбоотойгоор 12-17 насныхан халдвар авах нь буурч байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

ВИДЕО:

https://fb.watch/7BD_Rn6Uja/