Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулах үеэрээ хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гараагүй талаар мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл гарсан байсан. Одоогоор Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссын зүгээс хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Миний хувьд ч гэсэн эцэг хүн. Энэ байдал хоёр, гурван жил үргэлжилбэл, алсдаа сөрөг үр дагавартай.
 
Эрүүл мэндийн яамны зүгээс хөл хорио тавихгүй, зохих халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан хичээллүүлэх зорилготой байгаа. Харин эцэг эхчүүд маш их хариуцлагатай байх хэрэгтэй. Нийт илэрч байгаа тохиолдлын ихэнх хувь нь гэр бүлийн хүрээнийх байна. Тэгэхээр гэр бүлээс халдвар авах эрсдэл өндөр байгаа юм" гэв. 

ВИДЕО: 

https://fb.watch/7BBYPBaunb/