Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг удахгүй хийхээр төлөвлөсөн"

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон нийтийн сүлжээнд коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн цагдаагийн алба хаагчид олноороо халдвар авсан гэх мэдээлэл тарсантай холбогдуулан ЭМ-ийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт гуравдугаар тунг хийж байгаа. Хариу арга хэмжээний багийн 13 мянга гаруй хүн гаруй хүн вакцин хийлгээд байна.

Коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Харин эсрэгээгээ эсрэг биеийн титр нэмэгдэж, дархлалын эс нэмэгдэж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан.

Бусад төрлийн вакцинуудын тухайд бүрэн тун авснаас хойш 3 сарын дараагаас эсрэг биеийн титр буурч байгаа талаар судалгааны үр дүнгүүд бий. ДЭМБ гурав дахь тунгийн асуудалд нэлээд нухацтай, хүлээцтэй хандаж байгаад шийдвэр гаргах чигтэй байна. Харин вакцинжуулалт өндөр хувьтай явж байгаа улс орнууд гурав дахь тунг хийгээд эхэлсэн.

Манай улсын хувьд 65-аас дээш насны иргэдэд гурав дахь тунг хийх асуудлыг судалж байна. Тун удахгүй эхлүүлэх төлөвлөлттэй байгаа. Вакциныг төлбөртэй хийх эсэх талаар шийдвэр Засгийн газраас хараахан гараагүй

Гурав дахь тунг Файзер вакцинаар хийхээр төлөвлөлт хийн татан авалт хийж байна. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ:

https://fb.watch/7BBYPBaunb/