Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 63.5 хувь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 68.6 хувь, хоёр дахь тунд 63.5 хувь нь хамрагдлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, вакцины эхний тунд 12-оос дээш насны 2,231,314 иргэн хамрагдаад буй. Үүнээс 2,067,391 нь хоёрдугаар тунг хийлгэжээ.

 

ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогдсон талаар ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлж байв.

Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байна.

Уг хувилбар нь маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй юм.

Тиймээс цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй Шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн дархлааг нэмэгдүүлэх зорилгоор АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дураар хийж буй.

Халдварын тархалт ийнхүү ихсэхийн зэрэгцээ хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн эрчимжсэн энэ үед иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулж байна.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.