2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-21°
22:00
S26
-22°
23:00
S26
-22°
00:00
S26
-22°
01:00
S26
-22°
02:00
S26
-20°
03:00
S26
-18°
04:00
S26
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэнийг хамруулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр "Манай улсын хувьд тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, зүрх судас, гэмтэл хордлого гадны бусад шалтгаантай гэсэн өвчлөл багтдаг. Нас баралтын хувьд зүрх судасны өвчин, хордлого, амьсгалын замын өвчин, хавдар тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хувьд насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг боловч нийт 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 7.9 хувь байна.

Тиймээс насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг ажлын хэсэг гаргаж эрчимтэй зохион байгуулалт хийнэ. 18-аас дээш насны иргэдэд зориулсан 43,000-75,000 төгрөгийн багц шинжилгээ байдаг. Улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт очсон энэ багцаар үйлчлүүлж болно. Насны багцын нэр төрлийг олшруулж, боловсон хүчнийг чадавхижуулах ажлыг хийнэ. 

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэнийг хамруулах зорилтыг тавин ажиллаж байна" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/7BBYPBaunb/

 

x