Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

ikon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Тодруулбал нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар