Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр хүүхэд машинд мөргүүлж гэмтсэн осол гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 224 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ослын улмаас нийслэлд гурван хүн, орон нутагт нэг хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ.

Үүнээс нийслэлд хоёр хүүхэд машинд мөргүүлж гэмтсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 85 зөрчил илрүүлснээс нийслэлд 56, орон нутагт 29 байв гэж ТЦА-наас мэдээллээ.