Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 олимпын медальтнуудад Гавьяат болон Хөдөлмөрийн баатар цол олгох арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад төрийн дээд одон, медаль гардуулна.

Тодруулбал, өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдыг хүлээн авч, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоно.

Харин гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгохоор болсныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц наймдугаар сарын 19-ний өдөр мэдээлсэн билээ. 

Түүнчлэн тэрбээр өнөөдрийн 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тамирчдыг хүлээн авч уулзан, нэг удаагийн урамшуулал болон орон сууц өгөхөөр товлосон хэмээсэн юм.