Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүнсний эрхийн бичигтэй иргэд есдүгээр сарын 15-наас хойш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг болно"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хүнсний эрхийн бичигтэй иргэд есдүгээр сарын 15-наас хойш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болжээ. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тодорхой шинэчлэлүүд хийгдсээр байна. 

Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

 

Эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой боллоо" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.