Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Галбадрах: ГССҮТ эмч, ажилтнууддаа харилцаа хандлагын 10%-ийн урамшууллыг цалин дээр нэмж олгодог

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГССҮТ энэ удаад 15 ажилтнаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулсан байна.

Мөн ЭЕШ-д хамгийн өндөр оноо авч эрүүл мэндийн чиглэлээр сурах ажилтныхаа хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд нэгдүгээр ангид орох гэж байгаа хүүхдүүдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэдэг уламжлалтай аж.

ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах "Гэмтэл согог судлалын үндэсний төв нь нийт 720 гаруй ажилтантай. Ажилчдынхаа ая тухтай амрах орчинг бүрдүүлж, амралтын өрөөг бүрэн засварлаж дууссан.

Түүнчлэн долдугаар сараас үндсэн цалингийн 20%-тай тэмцэх хэмжээний урамшуулал олгож байна. Энэ оныг дуустал сар бүр энэхүү урамшуулал олгогдох юм.

Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд нийт ажилчдынхаа ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах ажлыг хэрэгжүүлж, харилцаа хандлагын 10%-ийн урамшууллыг цалин дээр нэмж олгож байна" гэв.