Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмчлүүлж буй нийт иргэдийн 22.2% нь хүнд хэлбэрийн оноштой

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 21,402 иргэн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 11,093 нь эмнэлэгт байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,309 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд,

  • 6,332 хүн хөнгөн
  • 3,626 хүн хүндэвтэр
  • 944 хүн хүнд
  • 191 хүн маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, нийт эмчлүүлж буй иргэдийн 22.2 хувь нь уг өвчний улмаас хүндэрчээ.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 9.5 хувь нь жирэмсэн эмэгтэй болон 0-17 насны хүүхдүүд байна. Одоогоор 1,716 хүүхэд, 326 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.