Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

АТҮТ: Замын-Үүд-Эрээн боомт чиглэлд есдүгээр сарын 1-нээс автомашины тоог нэмэгдүүлэхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ. 

Гэвч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн аж. Иймд есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд дээрх чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэснийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

 

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв