Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ: 2020 vs. 2021 болон аймаг, хотуудын ЭРЭМБЭ

A.Жаргал
2021 оны 8 сарын 24
iKon.MN

2021 оны ЭЕШ наймдугаар сарын 19-22-нд явагдаж дууслаа. Өмнөх жилийн шалгалтын дүнтэй харьцуулж үзэхэд нийт 10 хичээлээс 5 хичээлийн дундаж оноо өссөн бол, 2 хичээлийнх буурч, 3 хичээлийнх хэвээр хадгалагдсан байна.

График 1: 2020 болон 2021 оны дундаж оноо

Доорх графикаас хичээл тус бүрээр аймгуудын эрэмбийг харах боломжтой. Энэ жилийн хувьд Багануур дүүрэг болон, Өвөрхангай аймаг тус бүр 2 хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн байна.

График 2: 2021 оны аймаг хотуудын дундаж онооны эрэмбэ, хичээл тус бүрээр сонгож харах боломжтой

Хүснэгт:  Нийт шалгалтаас 100 а.оноо болон 800 х.оноо авсан сурагчдын тоо

Аймаг/Хот 100 оноо 800 оноо
Архангай аймаг 2 3
Баян-Өлгий аймаг 6 7
Баянхонгор аймаг 3 7
Булган аймаг 2 3
Говь-Алтай аймаг 0 2
Говьсүмбэр аймаг 0 1
Дархан-Уул аймаг 2 6
Дорноговь аймаг 0 2
Дорнод аймаг 5 7
Дундговь аймаг 2 2
Завхан аймаг 1 4
Орхон аймаг 11 16
Сэлэнгэ аймаг 5 5
Сүхбаатар аймаг 1 4
Төв аймаг 1 2
Увс аймаг 1 3
Ховд аймаг 1 5
Хэнтий аймаг 4 5
Хөвсгөл аймаг 9 17
Өвөрхангай аймаг 3 5
Өмнөговь аймаг 0 0
Багануур дүүрэг 0 1
Улаанбаатар 85 118

Хичээл тус бүрээр шалгуулагчдын авсан анхны онооны тархалт. Эдгээр графикаас харахад байгалийн ухааны хичээлүүдийн анхны онооны тархалт хэвийн тархалтаас их гажсан нь харагдаж байна.