Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл аймгийн нутагт өнөөдөр 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй"

ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй.

2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.