Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Өнгөрөгч долоо хоногт

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2021.08.17. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохооор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Тамгын газрын удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. parliament.mn

 

2021.08.18. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдон, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. parliament.mn

 

2021.08.18. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай 2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хийлээ. parliament.mn

 

2021.08.18. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг дээр ажиллан, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. parliament.mn

 

2021.08.18. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. parliament.mn

 

2021.08.19. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сарлагийн ширийг боловсруулан, хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж буй “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийн менежер Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргыг угтан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан. parliament.mn

 

2021.08.19. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын дараах их сэргэлтийг бий болгох эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох явцыг шуурхайлах үүднээс ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж буй эдийн засгийн чиглэлийн гол гол хуулийн төслүүд болон эдийн засаг, бизнесийн орчинд тулгарч буй асуудлын талаар ярилцахаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, мөн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. parliament.mn

 

2021.08.19. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн гишүүд барилгын материалын гол бүтээгдэхүүний нэг болох цемент болон бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. parliament.mn

 

2021.08.20. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, тус эмнэлэг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжсэн үйл явц, байдалтай танилцлаа. parliament.mn

 

2021.08.20. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од, шинжээч Л.Бархас нарыг хүлээн авч уулзлаа. parliament.mn

 

2021.08.20. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга оролцов. parliament.mn