Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурорын байгууллага эрүүгийн 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Прокурорын байгууллага 2021 оны наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 165 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 218 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад гурван шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 1,859 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.