Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Завхан, Увс зэрэг баруун аймгуудын нутгаар цас орж, цасан бүрхүүл тогтжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 22
iKon.MN
 
Ус, цаг агаар, орчны шинжилгээний газар

Зарим аймагт өнөөдөр өглөө цас орлоо. 

Өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн зарим газраар 0.0-5.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Цагаанхайрхан, Зүүнхангайд 5 см, Завханы Сонгино суманд 5 см байна.

Мөн Завхан аймгийн Баянхайрханд 4 см, Цэцэн-Уулд 3 см, Говь-Алтайн Алтайд 3 см, Хөвсгөлийн Арбулагт 2 см, бусад нутгаар 0-1 см зузаан цастай байна гэж Ус, цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлэв.