2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
07:00
S32
-4°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-12°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
18:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын хууль тогтоогчид “үрийн шингэний терроризм”-ийг хатуу шийтгэлтэй болгохоор ажиллаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост эрчүүд үрийн шингэнээрээ эмэгтэйчүүдийн хэрэглэдэг эд зүйлсийг нууцаар бохирлох гэмт хэрэг нэмэгджээ.

Тус улсын нийгэмд үүнийг “үрийн шингэний терроризм” хэмээн албан бусаар нэрлэх болсон байна. 

Гэвч одоогоор Өмнөд Солонгосын хуулинд үүнийг бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэггүй тул бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн хэмээх өөр зүйл ангиар шийтгэдэг ажээ.

Тиймээс хэсэг хууль тогтоогчид “үрийн шингэний терроризм”-ийг бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэрт оруулж, илүү хатуу шийтгэл оноодог болгохоор ажиллаж эхэлсэн байна.

Саяхан  тус улсын Ардчилсан Намын хууль тогтоогч Бэк Хи Рюн ийм төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хуулийн нэмэлтийг санаачилж, парламентад өргөн барьсан юм.

Одоогийн хуулиар гэмт этгээд хохирогчийн биед хүрээгүй тул бэлгийн хүчирхийлэлд тооцдоггүй ажээ. 

Сөүл хотын нэгэн төрийн албан хаагч эрэгтэй 2020 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд хамт ажилладаг эмэгтэйн кофены аяганд зургаан удаа үрийн шингэнээ цацсан хэргийг энэ оны тавдугаар сард шүүж, бусдын өмч хөрөнгөнд халдсан хэрэгт холбогдуулан $2,500-тай тэнцэх мөнгөн торгуулиар шийтгэж байв.

2018 онд Сөүлийн метронд нэгэн эрэгтэй өөрийн үрийн шингэнтэй бэлгэвчийг эмэгтэй хүний цүнхэнд хийж байгаад баригдаж, мөн ижил зүйл ангиар шийтгүүлжээ.

Өмнөд Солонгос улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн гэмт хэрэгт оноох шийтгэлийг чангаруулах тал дээр анхаарал тавьж эхлээд байгаа. Олон нийт ч ингэхийг эрх баригчдаас шаардах болжээ.

Тус улсад нууц камераар эмэгтэйчүүдийн дүрс бичлэгийг үйлдэж, онлайн орчинд зарах гэмт хэрэг газар авсан байдаг. 2019 онд ийм төрлийн 6,465 гэмт хэрэг бүртгэгдэж, 5,437 хүнийг баривчилжээ. Гэвч хуулийн цоорхойноос болоод эдгээрийн дөнгөж 2 хувь буюу 119 нь шийтгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x