2021/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
19:00
S31
-12°
20:00
S31
-12°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S29
-13°
00:00
S29
-13°
01:00
S30
-12°
02:00
S30
-10°
03:00
S30
-8°
04:00
S30
-6°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркменистан улс олимпын анхны медальтандаа шагналын хур буулгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Туркменистан улс олимпын анхны медаль хүртсэн тамирчнаа алдаршуулжээ.

Тус улсын 21 настай хүндийн өргөлтийн тамирчин Полина Гурьева Токио 2020 зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд мөнгөн медаль зүүсэн юм. 

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тусгаар тогтнолоо зарласан Туркменистан улсын хувьд энэ нь анхны олимпын медаль байжээ.

Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов олимпын анхны медальтандаа шинэ орон сууц, тансаг ангиллын SUV автомашин, $50,000-тай тэнцэх мөнгөн шагнал бэлэглэсэн байна.

Бердымухамедовын хүү Сердар аавынхаа бэлгийг өчигдөр нийслэл Ашгабат хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр тамирчинд гардуулжээ.

Полина Гурьева шагналын хариуд талархлын үг хэлэхдээ мөнгөн медалиа Туркменистаны тусгаар тогтнолын 30 жилийн ойг тохиолдуулан ард түмэн, ерөнхийлөгчдөө зориулж авсныг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x