Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, хашаа барьж байсан үйл ажиллагааг зогсоожээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн авто зам дээр хашаа барих гэж байгаа талаар тус хотхоны оршин суугчид өчигдөр эсэргүүцэж, жагсаал хийсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус хотхоны орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүйгээр хашааны суурийн бетон цутгаж буй үйл ажиллагааг зогсоож, барьсан суурийг албадан буулгаж, цэвэрлэжээ.

Тайм тауэр хотхон нийт 500 гаруй өрхтэй ч ганцхан орц гарцтай гэдгийг тус хотхоны СӨХ-ны дарга С.Содгэрэл өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм.