Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр нийслэлд явуулын хоёр, суурин 47 цэг ажиллаж, 5,278 иргэнийг дархлаажуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 47 цэг 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. 

Тухайн цэгүүдэд 52 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, нийтдээ 5,278 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 873,
  • II тунд 2891,
  • III тунд 2413, нийт 6,177 иргэн хамрагдсан байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 73.7 хувь коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан бол 67.9 хувь нь хоёр дахь тунг хийлгэжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 2,464 жирэмсэн эх, 12-15 насны 46,377 хүүхэд, 16-17 насны 20,833 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.