Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн баян хүн гэртээ зайрмагны машин суурилуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн хамгийн баян хүнд тооцогддог Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безосыг зайрмагт дуртай нэгэн гэсэн яриа байдаг.

Үүнийг нь батлах нэгэн үйл явдал саяхан болжээ. Безос саяхан Лос Анжелес дахь гэртээ зайрмагны машин суурилуулсан нь ил болсон байна.

Зайрмагны машин үйлдвэрлэгч CVT Soft Serve компанийн машиныг суурилуулсан анхны айл нь Безосынх болжээ.

Ийм машиныг ресторан, кафе зэрэг үйлчилгээний газрууд ашигладаг юм. CVT компанийн Инстаграм хуудсанд Беверли Хиллзийн нэгэн харшид зайрмагны түүхий эд нийлүүлсэн тухай, тэр үйлчлүүлэгч нь Жэф Безос байсан тухай мэдээлжээ. 

Мөн тус компанийн CVTeeny зайрмаг шахагч машины анхны хувь хэрэглэгч болсон тэрбумтанд талархлаа илэрхийлсэн байна.

Инстаграм постын эцэст “What. The Actual. Fuck?!?” гэж бичсэн нь дэлхийн хамгийн баян хүн ийм машинтай болж, гэртээ зайрмаг шахаж байгаад гайхаж, итгэхгүй байгаагаа илэрхийлсэн хэрэг байв.

Безосын авсан машин ваниллатай, шоколадтай, холимог гэсэн гурван төрлийн зайрмаг шахдаг юм байна.

 

Зайрмагны машин суурилуулсан Беверли Хиллзийн харшаа Безос 2020 оны хоёрдугаар сард $165 саяар худалдаж авч байжээ. Энэ нь тухайн үед Калифорнийн үл хөдлөх хөрөнгийн худалдааны түүхэнд үнийн дээд амжилт тогтоосон байна.

Худалдаж авсныхаа дараа Безос $10 саяын өргөтгөл хийснээр үнэлгээ нь $175 саяд хүрсэн гэдэг.

 

Эх сурвалж: Business Insider