Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дотоод орчинд амны хаалтаа авахгүй байхыг уриалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Тодруулбал, Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Мөн дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлэхгүй байхыг уриалсан байна.

"Коронавирусийн дельта хувилбар нь альфаг бодвол маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Энэ нь эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг" гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлж байв.

Мөн дельта хувилбар нь өөр вирус биш тул хамгаалах арга хэмжээ нь адилхан буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зайг барих явдал гэдгийг мэргэжлийнхэн сануулсаар байна.

Уг хувилбараар халдварласан тохиолдолд ,

  • Суулгах
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Булчин өвдөх
  • Урт хугацаагаар толгой өвдөх
  • Бөөлжих
  • Хоолой өвдөх
  • Бие тавгүйрхэх, ядрах шинж тэмдэг илэрдэг байна.