Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэрэгч амьтан болон могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдгийг батлаагүй учир иргэд тайван байх хэрэгтэй"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд хүчтэй газар хөдлөлт болох гэж байна гэх яриа иргэдийн дунд гарчээ. Энэ асуудалд НОБГ-аас тайлбар өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Он гарсаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт 661 удаа мэдрэгдсэн.

Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах дуут цамхаг  60 орчим бий. Бид дахин 10 цамхгийг байршуулах гэж байна. Газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжиж гаргах техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа. 

Мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш учир энэ тохиолдолд иргэд тайван байх хэрэгтэй. 

Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэж, худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Мэдээж ямар ч улс гүрэн болзошгүй аюул осол, үер, цунами, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж, байнгын бэлэн байдалд байх ёстой" гэв.