Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

110 жилийн түүхэн үйл явдлыг багтаасан “Монгол Улсын гадаад харилцаа, он цагийн товчоон” номыг Элчингүүдэд танилцууллаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны яамнаас Засгийн газрын 200 хоногт хийсэн ажлын тоймоо Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт танилцуулж, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол Улсын гадаад харилцаа, он цагийн товчоон” номын нээлтийг хийлээ. 

Тус номонд 1911-2021 он хүртэлх 110 жилийн түүхэн үйл явдлыг багтааж, гадаад бодлогын үндэс, түүхэн хөгжлийн үе шатыг хураангуйлан бичжээ. Түүнчлэн нэн чухал зарим зураг баримтуудыг оруулсан байна. 

Номын нээлтийн үеэр Монгол Улсын соёлын элч Г.Баярчимэгийн "Монголыг төлөөлөхүй" зурагт альбомыг танилцуулсан юм. Энэхүү альбом дахь гэрэл зургууд нь "АR" технологийн аргаар төсөөллийг илүү бодитой болгож, Монгол орны унаган байгалийг харуулсан бүтээл болжээ. Уг альбомд орсон гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж, зочдод мөн үзүүллээ. 

Энэхүү арга хэмжээнд МУГЖ, МУК-ийн дэд профессор, соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, МУСТА, Хөөмийбит жанрыг санаачлагч, соёлын элч Б.Нарандэлгэр нар уран бүтээлийн дээжээсээ өргөв.