Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргажээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн юм.

Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.

Тодруулбал түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцээд цагдан хорих арга хэмжээг өөрчилжээ.

Давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар хорих ял оноосон билээ.

Тэднийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцож байгаа юм.