Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Аль байршилд, ямар төрлийн худалдаа хийхийг тогтоосон тул журмын дагуу хориглосон байршилд наймаа хийж болохгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр Хархорин захын гадаах худалдаачдын асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "НИТХ-аас гаргасан журмаар, нийслэлийн нутаг дэвсгэрийн аль байршил, ямар төрлийн худалдаа үйлчилгээ явуулах талаар зааж өгсөн байдаг.

Хархорин, Сандэй зэрэг бусад төвлөрсөн худалдааны цэгүүдэд байрших бололцоотой. Тиймээс тэнд нийтийн эзэмшлийн зам талбай дээр худалдаа хийж байгааг дүүргээс нь зохицуулж, үйлчилгээний төв дотогш нь оруулах зүй ёсны шаардлага тавьж байгаа.

Дээрх журмын дагуу, тухайн гудамжинд зарагдаж байгаа барааны төрлийн худалдаа хийхийг хориглосон байршил байгаа тул доторх том худалдааны төвүүдэд нь худалдаа хийнэ" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/1412144225729219/videos/596514055088107