Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цар тахлын үед болж буй Элсэлтийн ерөнхий шалгалт

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэллээ. 

Эхний өдөр Монгол Улсын түүх, Англи хэлний хичээлийн шалгалт зохион байгуулагдсан бол өнөөдөр Хими, Газар зүй, Нийгэм судлал хэмээх гурван хичээлийн шалгалт болж байна.

Шалгуулагчдын анхны оноог шалгалт дууссанаас 10 минутын дараа, хэмжээст оноо 24 цагийн дотор гаргаж байгаа юм. Монгол Улсын түүх хичээлээр шалгалт өгөхөөр 1,696 шалгуулагч сонгосон ч 1,258 нь шалгалтад орсон бөгөөд ирц 74.1 хувьтай байв. Харин Англи хэлний хичээлийг 24,868 шалгуулагч сонгосноос 22,385 нь шалгалтаа өгсөн байна. 

Цар тахлын улмаас шалгалтын нэг ангид суух хүний тоог 12-15 байхаар тооцоолон орон даяар 82 байрыг бэлдсэн юм. Мөн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, нэвтрэх хэсгүүдийг зохион байгуулж, шалгуулагчийн биеийн халууныг хэмжиж шалгалтын байр руу нэвтрүүлж байна.

Хэрэв биеийн халуун нь 37-оос дээш байвал тухайн шалгуулагчийг тусгаарлах өрөөнд оруулж, ЭЕШ өгүүлэх юм.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг