Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотын мэдээлэл харилцаа, технологи хөгжүүлэлтийн газарт цоо шинэ баг оруулж ирнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын газартай холбоотой асуудлыг шилэн болгоно гэдгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Тэрбээр "Хуулиар зохицуулж болохгүй зарим асуудлыг Улаанбаатар хот дүрмээр зохицуулна. Тухайлбал, өнөөдөр ямар ч иргэн явган хүний замаар явахад зам нь нэг стандарттай байх ёстой. Энэ мэтээр хот хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

Цаашид Улаанбаатар хот инженерийн шийдэлтэй, инженер залуусаар багаа бүрдүүлнэ.

Өмнөх хууль, дүрэм, стандартын зохицуулалтгүй байдлаас болж Улаанбаатар хотод гажуудал үүссэн. Үүнд газартай холбоотой асуудал ч бий. Ер нь газартай холбоотой асуудлыг шилэн, цахим болгох ёстой. Хэн нэг даргын гарын үсгээр иргэний өмчийн газрыг цуцладаггүй бас олгодоггүй байх ёстой.

Тиймээс цааш шилэн байх асуудал маш чухал бөгөөд энэ нь төрийн албыг хөнгөвчилж, хүнд суртлыг арилгана. Ингэхийн тулд бид хиймэл оюун ухааныг ашиглаж, цахим болгох шаардлага үүснэ. Иймд Улаанбаатар хотын мэдээлэл харилцаа, технологи хөгжүүлэлтийн газарт цоо шинэ баг оруулж ирнэ гэж бодож байна. Ужгарсан хүмүүс хэрэггүй.

Уламжлал дээр суурилсан шинэчлэлтийн хийх бодлого барьж байна" хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/596514055088107