Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдол илэрчээ

ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Амны хаалтад илэрсэн Starhylococcus

Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3,939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийжээ. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй байна.

Тухайлбал нэр бүхий компаниуд БНХАУ-аас оруулж ирсэн нэг удаагийн амны хаалт нянгийн бохирдолтой байсан бол сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/  зэрэг Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавж илэрчээ.

Шүлхий хачиг Tetranychusurticae Koch-ын өндөг
Хүлэмжийн цагаан далавчтан
Ургамлын бөөс
Шүлхий хачиг

 

 

Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба