Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Орон нутагт мал, амьтантай харьцдаг ажилтай хүмүүс заавал вакцин хийлгэх хэрэгтэй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотоос олон жуулчин очсон Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд коронавиурст халдварын тохиолдлын тоо өндөр байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Иргэд аялал жуулчлалаар явахдаа орон нутгийн хүмүүстэй уулзахгүй, найр хурим хийхгүй байх, дотоод орчинд амны хаалт зүүж байхыг анхааруулж байна. 

Орон нутагт халдварын тархалт ихтэй байгаатай холбоотойгоор тандалтын ажиллагааг нэмэгдүүлнэ. Түүнчлэн орны хүрэлцээг хангах, дархлаажуулалтын идэвхийг нэмэгдүүлэх, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үед бэлэн байдлыг хангуулах чиглэлээр ЭМ-ийн сайдын албан даалгаврыг орон нутаг руу явуулсан. 

Мөн орон нутагт мал, амьтантай харилцдаг ажилтай хүмүүс заавал вакцин хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл КОВИД-19 халдвар амьтанд халддаг. Гадаад улс орнуудад гарсан мэдээллээр нохой, муур, арслан, анааш, булга зэрэг амьтад коронавируст халдвараар өвчилсөн байгаа. Тиймээс мал амьтантай харьцахдаа амны хаалт зүүх шаардлагатай" гэлээ. 

ЕБС, их дээд сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор тусгаарлан ажиглах байраар ашиглаж байсан сургуулиудын дотуур байруудыг чөлөөлөн, халдваргүйжүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд үүнийг дагаад тусгаарлах байрны нөөц багасаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.08.20/

https://www.facebook.com/iKonNews/videos/3008455596040093