Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

АстраЗенека вакцины гурав дахь тунг хариу арга хэмжээний багийн 2,185 ажилтан сайн дураар хийлгэжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд 2,038,558 хүн буюу нийт хүн амын 62.7 хувь нь хамрагджээ.

Үүнээс 245,000 нь 12-17 насны хүүхэд болохыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр "Манай улсын 12-17 насны 290,000 гаруй хүүхдээс өнөөдрийн байдлаар 245,000 орчим нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна.

Бид вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг аль болох богино хугацаанд вакцинд хамрагдахыг уриалж байна" гэсэн юм.

"Ямар ч тохиолдолд вакцины хоёр тун ижил үйлдвэрийнх байх ёстой"

Үргэлжлүүлэн "Манай улсад вакцины нөөц хангалттай байгаа. Харин вакцины нэмэлт тунгийн хувьд хольж хийх эсэх асуудалд хангалттай үндэслэж байх хэрэгтэй. Одоогоор тийм судалгааны үр дүн гараагүй.

Ямар ч тохиолдолд эхний хоёр тун ижил үйлдвэрийнх байх ёстой. Хэрвээ эхний тунг хийлгээд хүчтэй урвал, харшил өгсөн бол хоёрдугаар тунг хийлгэхгүй байж болно.

Монгол улс одоогоор цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүст АстраЗенека вакцины гурав дахь тунгаар нэмэлт дархлаажуулалт хийж буй.

Өнөөдрийн байдлаар 2,185 хүн АстраЗенека вакцины нэмэлт тунг сайн дураар хийлгээд байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3008455596040093