Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"10 дугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөгдөхгүй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

2017 оны долдугаарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан хэрэв 10 дугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг анхаарна уу.  

 

Эх сурвалж: ТЦА