Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын гурав, суурин 58 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын гурав, суурин 58 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 69 багийн 498 эмч, ажилтан ажиллаж, 5,454 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины

  • I тунд 489,
  • II тунд 1,678,
  • III тунд 768 буюу нийт 2,935 иргэн вакцин хийлгэжээ.

Нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.6 хувь, II тунгийн хамралт 67.7 хувь, зорилтот бүлгийн I тунгийн хамралт 102.5 хувь, II тунгийн хамралт 94.3 хувьд хүрсэн дүнтэй байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 2,459 жирэмсэн эх, 12-15 насны 44,750, 16-17 насны 20,401 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8