Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээвэрт амны хаалт зүүхээс татгалзсан Британийн иргэнийг Сингапураас албадан гаргахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсын шүүх өчигдөр нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүхээс татгалзаж, шаардлага тавьсан цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн Британийн иргэнд зургаан долоо хоног хорьсны дараа тус улсаас албадан гаргах шийтгэл оноожээ.

Цар тахлын нөхцөл байдал харьцангуй хөнгөн байгаа ч Сингапурын эрх баригчид хорио цээрийн дэглэм зөрчсөн гадаадын иргэдэд хатуу шийтгэл оноож байгаа.

Энэ оны тавдугаар сард метронд амны хаалтгүй зорчиж байгаа Бенжамин Глинний дүрс бичлэг сошиал орчинд тарсны дараа цагдаа нар түүнийг баривчилж байжээ.

40 настай Британийн иргэн тухайн үед амны хаалт зүүхээс татгалзаж, шаардлага тавьсан цагдаа нарыг хэл амаар доромжилж байсан юм.

Глинн хоригдох хугацааныхаа гуравны хоёрыг нэгэнт эдлээд байгаа тул суллаж, Сингапураас албадан гаргахаар болжээ.

Тус хот улсын хуулиар буруугаа ухамсарлаж, засарсан хоригдлыг хугацааных нь гуравны хоёрыг эдлүүлсний дараа чөлөөлдөг юм.

Глинн нь Британийн хүний нөөцийн компанийн Сингапур дахь салбарт 2017 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байжээ.

Тэрбээр шинэ ажилд томилогдож, нутаг буцахаасаа хэдхэн хоногийн өмнө баривчлагдсан байна.

Энэ оны тавдугаар сард хорио цээрийн дэглэм зөрчиж, усан онгоцон дээр найр наадам зохион байгуулсан Британийн есөн иргэнийг Сингапураас албадан гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP