Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл 34 хувьтай байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жилийн элсэлт, бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцууллаа.

Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341,500 сурагч суралцах тооцоо гарчээ.

  • Нэгдүгээр ангид элсэх 38,842 хүүхэд байна.
  • Харин 694 цэцэрлэгт 114,908 хүүхэд хамрагдана.

2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn цахим хаягаар 24 цагаар бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэд нийслэлд 34 хувьтай байгаа аж.

2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9,000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15,213 хүүхэд төгсөж байгаагаас 13,34 хүүхэд шалгалт өгөх нь.