Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Офицеруудын ордноос Таван шар хүртэл тавьж буй дугуйн зам дагуух үүсмэл хогийг Хот тохижилтын газрын ажилчид цэвэрлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Т.Гантөмөр фэйсбүүк хуудсаас авав.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил хийгдэж буй.

Үүнээс Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23.7 км дугуйн зам тавих ажлын явцад үүссэн хогийг өнөөдөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ цэвэрлэжээ.

 
Т.Гантөмөр фэйсбүүк хуудсаас авав.

Энэ талаар Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр "Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23.7 км дугуйн зам тавих ажил тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Энэхүү ажил удаашралтай байгаагаас нийслэлийн Засаг даргын 2021.08.02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дугуйн замын ажлыг хариуцан ажиллах үүргийг надад өгсөн.

Дээрх үүргийн дагуу дугуйн замын ажилд хяналт тавьж, одоогоор 5,000 у/м хучилт хийлгэн дугуйн зам дагуух үүсмэл хогийг цэвэрлэх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгсөн боловч биелүүлээгүй юм. Иймд өчигдөр орой дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг даалгавар өгч өнөө өглөө хөдөлгөөн эхлэхээс өмнө биечлэн шалгаж хяналт тавилаа.

Цаашид дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах болно" хэмээн фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээлсэн байна.

 
Т.Гантөмөр фэйсбүүк хуудсаас авав.

Дугуйн зам тавих бүтээн байгуулалтын ажлыг “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны есдүгээр сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.