Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө төлнө

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөхөөр тусгасан.

Уг журмын дагуу:

  • Соронзон резонанст томографи оношилгоо/MRI/-ны нийт зардал 350,000 төгрөгийн 70 хувь болох 245,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө,
  • Компьютер томографи оношилгоо/СТ/-ны нийт зардал 120,000 төгрөгийн 70 хувь болох 84,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө,
  • Дурангийн оношилгооны нийт зардал 60,000 төгрөгийн 70 хувь болох 42,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцна. 

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.

Иргэн-даатгуулагч та өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх боломжтой аж.