Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд 105 га талбайг нөхөн сэргээжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулжээ.

Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд ойжуулалт хийсэн бол  50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгуулсан байна.

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн Нийслэлийн Байгаль орчны газраас  захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.    

Түүнчлэн НИТХ-ын 17/9 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Ус сувгийн удирдах газар /УСУГ/-тай хамтран үйлдвэрлэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Мах комбинатын гүний худгуудын ойролцоох 50 га талбайд мод тарьжээ.  Ингэхдээ тухайн сав газартаа зонхилон ургадаг улиас, хайлаас, бургас  гэсэн гурван төрлийн навчит мод тарьсан байна.

 

 Эх сурвалж: НБОГ