Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Саиед Моллайд орон сууц, нэг удаагийн урамшуулал 60 сая төгрөг өгнө. Сар бүрийн урамшууллаа ирэх оноос авна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын иргэн Саиед Моллай "Токио 2020" зуны олимпын наадамд амжилттай оролцон, мөнгөн медалийн эзэн болсон. 

Гэвч Засгийн газар, МҮОХ түүнийг хүлээн авч уулзаагүй, ямар нэг дэмжлэг туслалцаа үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа Саиед Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. 

Харин энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдааны наймдугаар сарын 4-ний өдрийн тэмдэглэлд олимпоос медаль хүртсэн тамирчинд орон сууц олгох тухай тусгасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм

Наймдугаар сарын 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авч уулзан, Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол гардуулна. Дараа нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа" гэв.

Одоогоор Саиед Моллай Герман улсад байгаа тул түүнийг Монголд ирэх үед нь гавьяат тамирчин цолыг нь олгох юм байна. Мөн түүний дасгалжуулагч багшид Алтан гадас одон хүртээхээр төлөвлөж байгааг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдэгдлээ.