Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Токио 2020" зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад олгох шагнал, урамшууллын талаар мэдээлж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц "Монголын баг тамирчид олимпод амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. 

Токиогийн олимпын нээлтэд Ерөнхий сайд оролцон, эх орондоо буцаж ирмэгцээ наймдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар олимпын наадмаас медаль авсан тамирчдадаа байр олгох тухай шийдвэрийг гаргасан байгаа.

Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм. 

Олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тамирчдыг 14 хоног гэртээ байж тусгаарлагдахыг зөвлөсөн. Сүүлийн ээлжид ирсэн тамирчдын тусгаарлалтын хугацаа наймдугаар сарын 24-нд дуусаж байгаа тул 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч тамирчдад цолыг нь гардуулна. Дараагаар нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа.

Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно" гэв.