Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дельта хувилбарын тархалт өндөр байгаа Баян-Өлгий, Ховдод бусад аймгаас хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,875 тохиолдол бүртгэгдсэний 1,275 нь орон нутагт бүртгэгджээ. 

Улсын хэмжээнд 21 аймагт бүгдэд нь шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн олон буюу 170-185 тохиолдол батлагдсан байна. Эдгээр аймагт нийт эерэг эзлэх хувийн 50-аас дээш хувьд Дельта хувилбар илэрч байгааг өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, 

Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь

  • Баян-Өлгий аймаг 80 хувь
  • Завхан аймагт 70 хувь
  • Ховд аймагт 55 хувь
  • Говьсүмбэр аймагт 43 хувь
  • Хэнтий аймагт 35 хувь
  • Өвөрхангай аймагт 10 хувьтай байгааг танилцуулсан.

Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 123-141 тохиолдол батлагджээ. 

Харин сүүлийн хоногт хамгийн бага буюу найман шинэ тохиолдол Хэнтий аймагт бүртгэгдсэн байна. 

Нийт бүртгэгдсэн халдварын тоогоор эрэмбэлж харвал,

  • Дархан-Уул 6,673, 
  • Орхон 5,932, 
  • Баян-Өлгий 5,776 халдварын тохиолдол батлагдсанаар тэргүүлж байна.