2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
05:00
S30
-4°
06:00
S30
-3°
07:00
S30
-4°
08:00
S32
-5°
09:00
S31
-8°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-12°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг эмэгтэйн биед 400 эрэгтэй халдсан хэргийг Пакистаны цагдаа шалгаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг

Өнгөрсөн Бямба гарагт 400 эрэгтэй нэг эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг Пакистанд гарчээ.

Тухайн өдөр Пакистаны тусгаар тогтнолын баярын өдөр байсан юм. Тус улсын засгийн газар уг хэргийг “үндэсний шившиг” гэж нэрлээд буруутай этгээдүүдэд хатуу арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагадаа даалгажээ.

Олон хүн цугларсан Лахор хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд хохирогч эмэгтэй ТикТок бичлэг хийж байсан гэнэ. Гэтэл тэнд цугларсан эрчүүд гэнэт эмэгтэйд халдаж, гар дээрээ өргөж хоорондоо дамжуулсан байна.

Энэ үеэрээ тэд эмэгтэйн биеийг барьж базалж, хувцсыг нь урж тасдаж, гар утас, бөгж, мөнгийг нь дээрэмджээ.

Цагдаагийн газар уг хэрэгт оролцсон 400 орчим эрэгтэйг мөрдөн шалгаж эхэлснээ Мягмар гарагт мэдээлсэн байна.

Үйл явдлын дүрс бичлэг сошиал сүлжээнд тарж, Пакистаны олон нийтийг бухимдуулсан юм. Тус улсын улс төрчид, урлаг соёлын одод ерөнхий сайд Имран Ханд хандаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ.

200 гаруй сая хүн амтай, нийгэмд нь Исламын шашны хуучинсаг ёс давамгайлдаг Пакистан улс эмэгтэйчүүдэд хамгийн аюултай дэлхийн улсуудын нэгт тооцогддог.

Өнгөрсөн сард Пакистанаас Өмнөд Солонгост суух элчингээр ажиллаж байсан дипломатчийн охины толгойгүй цогцос нийслэл Исламабад хотоос олдож байв. Хохирогчийн хуучин найз залуу уг хэргийг үйлдсэн нь шалгалтын явцад илэрч байжээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

x