2021/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
18:00
S29
-11°
19:00
S31
-12°
20:00
S31
-12°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S29
-13°
00:00
S29
-13°
01:00
S30
-12°
02:00
S30
-10°
03:00
S30
-8°
04:00
S30
-6°
05:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистаны ерөнхийлөгч их хэмжээний бэлэн мөнгөтэй зугтаасан гэх яриаг АНЭУ-аас няцаав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг

Өнгөрсөн Ням гарагт эх орноосоо дүрвэсэн Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас сошиал хуудсаараа мэдэгдэл хийжээ.

Фэйсбүүкээр цацсан 10 минутын урт видео мэдэгдэлдээ тэр өөрийн шийдвэрийг зөвтгөж, их хэмжээний бэлэн мөнгөтэй дүрвэсэн гэх яриаг няцаасан байна.

Өчигдрийг хүртэл Гани хаана байгаа нь тодорхойгүй байсан юм. Зарим эх сурвалжууд түүнийг Тажикистанд дүрвэсэн гэж мэдээлж байв.

Хэд хэдэн эх сурвалж Ашраф Ганиг их хэмжээний бэлэн мөнгөтэй Кабулаас явсан, мөнгөний зарим хэсэг нь онгоцонд багтаагүй тул нисэх буудлын зам дээр орхисон гэж мэдээлсэн юм.

Тухайлбал Тажикистанд суугаа Афганистаны элчин сайд Ганиг $169 саятай Кабулаас зугтсан гэж ярьжээ.

Өчигдрийн мэдэгдэлдээ Гани энгийн иргэдийн цусыг урсгахаас сэргийлэх зорилгоор Кабулаас явсан, их хэмжээний бэлэн мөнгөтэй дүрвэсэн гэх цуурхал нь ямар ч үндэслэлгүй, худал яриа гэж тайлбарласан байна.

Тэрбээр шадар хүмүүстэйгээ сайтар зөвлөлдсөний дараа Афганчуудын төлөө тэмцлээ үргэлжлүүлэх тухай мэдэгджээ. Мөн Афганистанд буцаж очих сонирхлоо илэрхийлсэн байна.

Ганиг эх орноосоо дүрвэсний дараа Исламын радикал үзэлт Талибан хөдөлгөөнийхөн нийслэл Кабул хотыг эзэлж, Афганистаны шинэ эзэн болсноо зарласан юм.

Одоогоор АНУ болон түүний холбоотны хэдэн мянган цэрэг Кабул хотын Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудалд байрлаж, Афганистанаас цэрэг, зэвсэг, иргэдээ нүүлгэн гаргах ажиллагааг явуулж байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

x