2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
19:00
S29
-15°
20:00
S29
-15°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-17°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S30
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хөгжлийн банк шинээр зээл олгох нь битгий хэл алдагдлын санг байгуулбал татан буугдах хэмжээнд байгаа"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн багц нийт 3.2 их наяд байна. Үүнээс 1.3 их наяд нь чанаргүй зээл болсон. Нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкнаас томоохон ямар ч зээл гаргаагүй. Чанаргүй зээлийн асуудлуудаар эрчимтэй ажиллаж байгаа. Ер нь бол шинээр зээл олгохоос илүүтэй өмнө нь олгогдсон чанаргүй зээлүүд дээр ажиллаж ирсэн.

Тус банк нь шинээр зээл олгох нь битгий хэл чанаргүй зээлд хэрвээ алдагдлын санг байгуулах юм бол банк татан буугдах хэмжээнд байгаа. Монголбанкнаас ээлжит шалгалт хийж, активын чанарыг тодорхойлж байна. Цаашид Хөгжлийн банк Экзим банкны нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэх, дээрээс нь бидний хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ямар ч боломжгүй.

Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх хамгийн гол байгууллага нь Хөгжлийн банк байх учиртай. Тиймээс дүрмийн хүрээнд болон Хөгжлийн банканд ойрын хугацаанд хийгдэх ажил бол бүтцийн өөрчлөлт. Бүтцийн өөрчлөлт гэдэг нь хүний асуудал биш.

Бланс болон актив дээр хийгдэх өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлтэй маш хурдан тэмцэж төлүүлэх, цаашид Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийх юм"  гэв. 

ВИДЕО:

https://fb.watch/7sk8HLiBiz/

 

x