2022/01/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
07:00
S26
-11°
08:00
S26
-11°
09:00
S26
-11°
10:00
S26
-12°
11:00
S26
-13°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амгаланбаатар: Угалз агнах тусгай зөвшөөрлийн тоо 2000 оноос хойш анх удаа гурван оронтой тоонд хүрлээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Угалз агнуурын асуудлаар Аргал хамгаалах сангийн тэргүүн, судлаач агнуур зүйч доктор С.Амгаланбаатар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Судлаач агнуур зүйч доктор С.Амгаланбаатар "Монголчууд ан агнуурын олон жилийн уламжлал, өв соёлтой. Гэтэл сүүлийн үед ашиг хонжоо олох, амьтны амиар зугаа хийх зэргээс үүдэн уламжлалт өв соёл маань алдагдаж байна. 

Ан амьтан нөхөн сэргээгдэх баялаг. Гэхдээ зүй зохистой ашиглах, хамгаалах асуудалд маш анхааралтай хандах ёстой. Ялангуяа ховор амьтныг тусгай зориулалтаар агнах үйл ажиллагааг ярих хэрэгтэй. 1967-2020 онд гэхэд 3,200 угалзыг хамгийн том эвэртэйгээс нь сорчлон агнаж ирсэн байдаг. Энэ нь зөвхөн арилжааны чиглэлээр байсан учраас тухайн жилд нэг угалзыг хамгааллын зориулалтаар агнах асуудлыг БОАЖЯ-нд тавьж, зөвшөөрөл авсан. Гэсэн ч КОВИД-19 халдварын нөхцөл байдлын улмаас энэ төсөл хэрэгжээгүй. Энэ төлийг Монголын иргэний нийгмийн байгууллагууд санаачлаад Америкийн байгаль хамгаалах сангаас санхүүжилт хийж, техник хэрэгслээр хангах, аргаль хамгаалах талаар сургалт авах, түүндээ нутгийн иргэдийг хамруулах гэх мэт асуудлууд яригдаад байсан. 

Энэ онд бид уг хамгаалын зөвшөөрлийг хэрэгжүүлэхээр Баян-Өлгий, Увс аймгуудын Засаг дарга нарт хандахад Увс аймгийн Засаг дарга, “бидэнд боломжит хувилбар байгаа” хэмээн зөвшөөрсөн бөгөөд энэ сэдвээр талуудын оролцоотой хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Ингээд хууль, журмын дагуу дээрх төслийг хэрэгжүүлэх гэж байсан ч БОАЖ-ын сайд зөвшөөрөл олгоогүйгээс үүдэн энэ төсөл зогсоход хүрээд байна. Зөв жишиг тогтоох гэж байгаа энэ төслийг салбарын сайд зогсоож байгаа юм. 

Угалзын лиценз нь сайд болон түүний танил талын мөнгө олох хэрэгсэл гэсэн ганцхан зарчим үйлчилж байна. Энд нэг статистик хэлье. 2000 оноос хойш угалз агнах тусгай зөвшөөрлийн тоо энэ жил анх удаа гурван оронтой тоонд хүрч байна.

 

Тавдугаар сард гарсан сайдын тушаалаар угалз агнах хуваарилалт хийгдсэн. Гэтэл зургаадугаар сард тушаал өөрчлөгдөж компанийн нэр зааж хоёр зөвшөөрөл нэмэгдэж өөрчлөгдсөн. Хамгааллын чиглэлээр нэг ч зөвшөөрөл олгохгүй хэр нь гурван оронтой тоонд хүргэн зөвшөөрөл олгож байгааг ойлгохгүй байна. 

Агнуур судлалын салбарт залуу халааг бэлтгэж байгаа багшийн хувьд, зөвхөн энэ асуудлаар 40 жилийн турш судалгаа хийсэн судлаачийн хувьд цаашид ч аргаль хонины ашиглалтыг хууль эрх зүйн хүрээнд зүй зохистой байлгах асуудалд дуу хоолойгоо гаргасаар байх болно" хэмээн ярилаа. 

Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс 

  • БОАЖ-ын сайд Н.Уртнасан бодит мэдээлэлд үнэлгээ дүгнэлт хийж, тусгай зориулалтын агнуурын асуудлыг талуудын оролцоог ханган ойлголцолд хэрэгжүүлэх,
  • агнуурын бүс нутагт хэнтэй гэрээ хийхийг зааж хууль журам зөрчдөг БОАЖ-ын сайдын асуудлыг Ерөнхий сайд яаралтай татан авч шалгахыг, эх орончоор байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг шаардлаа. 
 
Гэрэл зургийг mpa.mn

"Дэлхий нийтэд ховор амьтны ан агнуурын 10 хувийг тухайн амьтны хамгаалалд зориулдаЭнэ жишгийг бий болгох зорилготой иргэний нийгмийн байгууллагуудын ажлын үр дүнг үгүйсгэж байна. 90 гаруй толгой аргалийг арилжааны зорилгоор агнах зөвшөөрөл олгосон ч ганцхан квотыг хамгааллын чиглэлд өгөхгүй байгаа. 

Хамгааллын зориулалтаар хийх нэг квотын хүрээнд орж ирэх хөрөнгийн эхний ээлж аргалийн бүс нутагт зарцуулагдаад явж байна. Гурван үе шаттай хуваарилагдсан хөрөнгийн эхний хоёр шат ороод ирчихсэн. Гэтэл квотыг ашиг хонжоо олох зорилгоор хуваарилсан байж болзошгүй хэмээн хардаж байна" гэдгээ МБОИЗ-ын хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар  хэллээ.

x