Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн улмаас долоон сарын хугацаанд ₮92 тэрбумын хохирол учирчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн хоёрдугаар улирлын үзүүлэлтүүдийг танилцуулсан билээ. 

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад 12,621 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар буурчээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг ийнхүү буурахад 

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2,894 (31.3%),
  • Хулгайлах гэмт хэрэг 2,350 (54.5%),
  • Мал хулгайлах гэмт хэрэг 399 (49.6%),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 262 (6.1%),
  • Дээрэмдэх гэмт хэрэг 141 (48.6%),
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 103 (33.4%),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 142 (25.6%),
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 134 (30.7%)- өөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 204 буюу 2.2 дахин өссөн байна. Гэмт хэргийн улмаас 12,230 хүн хохирч, 4,239 хүн гэмтсэн бол 391 хүн нас баржээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний долоон сард 92.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 42.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.6 тэрбум төгрөгөөр буюу 1.8 хувиар буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 19.1 тэрбум төгрөгөөр буюу 82.8 хувиар тус тус өссөн байна. 

Гэмт хэргийн улмаас 2021 оны эхний долоон сард хохирсон 12,230 хүний

  • 89 (0.7%) нь 7 хүртэлх насных,
  • 487 (4.0%) нь 8-17 насных,
  • 3206 (26.2%) нь 18-29 насных,
  • 4,035 (33.0%) нь 30-39 насных,
  • 2,595 (21.2%) нь 40-49 насных,
  • 1,818 (14.9%) нь 50, түүнээс дээш насныхан байна.