Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэх, дундаж давхаргыг тэлэх зэрэг таван Үндэсний хороо байгуулна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах Үндэсний хороодыг байгуулахаа Мягмар (2021.08.17) гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчид болон байгууллагуудын төлөөллүүдтэй уулзах үеэрээ танилцуулсан. 

Ерөнхий сайд Үндэсний хороодыг өөрөө ахлахаа мэдэгдсэн бөгөөд үүнд:

  • Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
  • Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
  • Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
  • Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр тус тус байгуулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар бид эргэж мэдээлэх болно.